. 2011-03-04 - Даалгавар-2 11-р анги
Энэ даалгаврыг 3-р сарын 14-18ны хооронд хийж гүйцэтгээд шалгуулаарай
1.ДНХ-ийн нэг гинж нь А-Г-Ц-Ц-Т-Г-А-Т бүтэцтэй бол нөгөө гинж нь ямар байх вэ?
2.ДНХ-ийн молекулд 28% тимины нуклеотид эзэлдэг бол гуанины молекул хэдэн хувийг эзлэх вэ? 3.ДНХ-ийн молекулын нэг хэсэгт Г-Ц-А-Т-Г-А -Т-Ц-А- бол мРНХ-ийн молекулд нуклеотидын ямар дараалал үүсэх вэ? 4.Хар ба цагаан зүстэй хулганыг эвцэлдүүлэхэд F1-д 100% хар хулгана гарчээ.Харин F2-д гомозигот хар хулгана хэдэн хувь эзлэх вэ? 5.ДНХ-ийн молекулын нуклеотидын Ц-А-Т-Т-А-Ц-Ц-А-Г- гэсэн дараалал хэдэн амин хүчлээр тодорхойлогдох вэ? хариултаа тайлбарла 6.АаВв гэсэн генотипээс үүсэх гаметуудыг бич 7.АА х Аа гэсэн эвцэлдүүлгийн үед АА гэсэн генотиптэй үр төл хэдэн хувийг эзлэх вэ? 8.Аа Вв Сс гэсэн генотипээс үүсэх гаметуудыг бич 9.АА Вв гэсэн генотипээс үүсэх гаметийг бич 10.Хүний буржгар үс шулуун үсээ , сэвхтэй байх шинж нь сэвхгүй шинжээ давамгайлж удамшина. Буржгар сэвхтэй /1-р аллель нь гетерозигот/ БМБ-ын генотипийг бичээрэй 11.Даалгавар 10ын шинж тэмдгийг үндэслэн Дигетерозигот буржгар сэвхтэй БМБ-ын генотипийг бичээрэй 12.Дээрх шинж тэмдгийг үэдэслэн гетерозигот буржгар сэвхгүй БМБ-ын генотипийг бич 13.Вандуйн үрийн өнгөний шар нь ногооноо ноёлж удамшина Шар өнгийн вандуйн генотипийн хэлбэрүүдийг бичээрэй 14.АА Вв Сс генотипээс үүсэх гаметуудыг бичээрэй 15.Аа ВВ Сс генотипээс үүсэх гаметуудыг бичээрэй.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2011-03-12 -